Ардчилсан намын тамганы асуудлыг шүүх хурал эхэллээ
Ардчилсан намын хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгч хүрэлцээгүйн улмаас хойшилсон. Энэхүү хурал өнөөдөр 9,00 цагт товлогдсоны дагуу эхэлжээ.
Хэргийг эргэн сануулахад, УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан ийнхүү болж байгаа юм.